МСНЭ-ийн удирдлагууд Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон Дэд Ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа. МСНЭ-ийн удирдлагууд, Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг гарган үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа танилцуулав.

Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгч ба Сэтгүүлчид” уулзалтыг зохион байгуулах, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хэвлэл мэдээллийн тухай хууль санаачлах, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Интернет технологид суурилсан олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг зохицуулсан хууль санаачлах зэрэг Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт нэн тулгамдаад буй хууль, эрхзүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, дэмжиж ажиллах саналыг Ерөнхийлөгчид тавьсан юм. Ерөнхийлөгчийн зүгээс сэтгүүлчдийг сургах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ