“Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг зохион байгуулав

      Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр “Blue Sky” зочид буудлын Кристал танхимд зохион байгууллаа.

Тус уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайдууд, Ерөнхий консул, Олон улсын байгууллагын төлөөлөгчид болон хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын төлөөллүүд оролцсон юм. Уулзалтад ОХУ, БНХАУ, АНУ, Австрали, Унгар, Герман, Чех, Турк, БНСУ, Энэтхэг, Канад, Казакстан, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Лаос, Вьетнам зэрэг 20 гаруй орны Монгол Улсад суугаа элчин сайдууд, түүний төлөөлөл, Швейцарын холбооны улсын ЭСЯ-ны Ерөнхий консул болон Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк гэсэн олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Монгол Улсад суугаа элчин сайдууд, Ерөнхий консул, Олон улсын байгууллагын төлөөлөгчдөд хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын хамгийн сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг өгч, хамтын ажиллагааны шинэ харилцааг эхлүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ