“Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг  зохион байгууллаа

     Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэд хөгжлийн төлөө” үзэл баримтлалын дор “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг зохион байгууллаа. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран 2018 оны 5-р сарын 01-ний өдөр “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг МУИС-ийн номын сангийн Их танхимд зохион байгуулсан юм. 

   Тус форумд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн болон цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүлэгч холбоодын удирдлагууд оролцов. Мөн цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож, цахим сэтгүүл зүйн салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Форумын үеэр Gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал”, МПХҮХ-ны Тэргүүн Ц.Чулуунзагд“Дижитал Шилжилт”, ХХМТГ- ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Ариунцэцэг “Нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээг бий болгоход...” илтгэл тавилаа. Форумын үйл ажиллагаа “Нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээг бий болгох нь”, “Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” зэрэг олон сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас тавих илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ