МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өмнөговь аймагт ажиллав

   Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр болон МСНЭ-ийн ажлын албаныхан энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаа. Өмнөговь аймагт 1945 онд анх "Говийн мэдээ” сонины эхний дугаар хэвлэгдэн гарч, аймаг орон нутгийн мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээж эхэлжээ. Өнөөдөр тус аймгийн хэмжээнд 3 телевиз, 2 сонин, нэг студидэд 40 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд үйл ажиллагаа явуулж байна. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон ажлын албаныхан Өмнөговь аймаг дахь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн салбар зөвлөлийнхөнтэй уулзаж, 2018 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулан, эвлэлийн шинэ бүтэц зохион байгуулалт, бодлого, ажлын албаны тухай танилцуулж, хөдөө орон нутагт хийх ажлынхаа талаар мэдээлэл хүргэж, чиглэл өгч, санал бодлоо солилцлоо.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өмнөговь аймаг дахь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбар зөвлөлийн байрны асуудлыг шийдвэрлэж, компьютер, тоног төхөөрөмж гардуулж өгсөн юм. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ