Ядууралтай тэмцэх БНХАУ-ын жишгийг Монголын 50 сэтгүүлч сурвалжлав

    Монголын сэтгүүлчид БНХАУ-д айлчилж, өмнөд хөршийн ард иргэдээ ядуурлаас гаргах төрийн бодлого хязгаар нутгуудад хэрхэн хэрэгжиж буйтай танилцлаа. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээний захиргаа, БНХАУ-ын Олон улсын хэвлэлийн групп, “Хятадын мэдээ” сэтгүүлийн хороо хамтран энэ айлчлалыг зохион байгуулсан юм. БНХАУ-ын дарга Ши Жинпин 2014 онд манай улсад айлчлах үедээ Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, БНХАУ-ын бодлого, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг танилцуулах, мөнхийн хөрш хоёр орны ард түмний ойлголцолд хэвлэл мэдээллийнхний оролцоог чухал болохыг онцолсон нь биеллээ олж Монгол Улсаас сэтгүүлчдийн дөрөв дэх ээлжинд хот, хөдөөгийн 50 сэтгүүлч өмнөд хөршид ажиллалаа.

Сэтгүүлчдийн багийг МСНЭ- ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгч Л.Одонтунгалаг, Гүйцэтгэх захирал Э.Болортулга, МСНЭ- ийн Орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяр нар ахлан явлаа. Айлчлалынхаа эхэнд Хятадын Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын албанд зочилж, тус улсын ядуурлын эсрэг хэрэгжүүлж буй төрийн бодлоготой танилцав. Тус ажлын албаны Мэдээллийн албаны дарга, хатагтай Сү Гүочиа /Su Guax­¬ia/ 1.3 тэрбум хүн амтай Хятад улсын 40 жилийн турш, тэр дундаа сүүлийн таван жилд эрчээ авсан ядуурлын эсрэг хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Хятадын Төрийн зөвлөлөөс Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын албыг 1986 онд байгуулж, уг албыг Шадар сайд нь даргалах болжээ.

Энэ үедээ урд хөрш ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлж, тэрхүү бодлого нь сүүлийн таван жилдээ эрчээ авч 60 сая хүнийг ядуурлаас ангижруулсан байна. Хятад улс ядуурлыг бууруулахад зургаан чиглэлээр түлхүү ажиллажээ. Цахим арилжаа, Экологи, Алсын зайн сургалт, Барилга, Мал аж ахуй, Эмийн ургамал тариалах зэрэг аргуудаар ядуурлыг бууруулж байна. Мөн ард иргэдийг ядуурлаас гаргахдаа тэтгэмж өгөх биш, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг хөгжүүлж, ажлын байраар хангах суурь нөхцлийг бүрдүүлэхэд голлон анхаарчээ. Энэ ажилдаа хувийн компаниудыг татан оролцуулж, орон нутгуудын онцлогт тохирсон бодлогуудыг үе шаттай хэрэгжүүлсээр иржээ. Үүний үр дүнд 40 жилд 800 сая хүнийг ядуурлаас гарган амжилттай ажиллаж байгааг Дэлхийн банк дүгнэлтдээ онцолсон байна. Жилийн орлого нь 2300 юаниас бага, өдрийн зарлага 1.9 ам.доллараас бага хүнийг “ядуу” гэж үзнэ хэмэ эн томъёолжээ. Сурвалжлагын баг Хятадын баруун өмнөд зүгт орших С ычуан мужийн төв Чэндү хотыг сурвалжилсан. Байгаль орчныг хамгаалах ажилд тосгоны ядуу иргэдийг олноор дайчилснаар өрхийн орлого нэмэгджээ. Булаг шандын эхийг хамгаалахад хөдөлмөрийн чадвар тааруу иргэдийг дайчлан ажиллуулснаар сарын орлого нь 3000 юаниар нэмэгдсэн байна. Тосгоны амьжиргааны баталгаажих доод түвшнийг 3000 юань гэж тогтоож, орлого нь энэ түвшинд хүрээгүй иргэдэд төрөөс зөрүү болох мөнгөн тэтгэмж олгодог. Ийм халамжийг Хятад улсын хэмжээнд 50 сая хүн авч байна. 2011 оноос хойш өндөр настнууд тэтгэвэр дээрээ сар бүр 80 юанийн халамж авах болжээ.

   Мөн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн давуу байдлаар улсдаа тэргүүлдэг. Хятадын эрчим хүчний гурван том үйлдвэрлэгчийн нэг Хятаддаа хамгийн том усан усан цахилгаан станцтай. Инновацийг үйлдвэрлэлүүдэд нэвтрүүлэхэд амжилт олж байгаа улсдаа эдийн засгийн хувьд ихээхэн үүрэг, үнэ цэнэтэй газар нутаг аж. 2017 онд Сычуан мужийн эдийн засгийн нийт хэмжээ 3.8 их наяд юаньд хүрч, энэ үзүүлэлтээрээ Хятад улсдаа зургаадугаарт эрэмбэлэгдэх болжээ. Хятадын ядууралтай тэмцэх, ядуурлыг бууруулж буй туршлагыг МҮОНТ, 25 дугаар суваг телевиз, UBS, ТВ9, ТВ2, SBN, ТВ5, ТВ8, “Star” ТВ, МҮОНР, Өнөөдөр, Өдрийн сонин, Өглөөний сонин, Үнэн сонин, Gogo.mn, News.mn, Ikon.mn, Zindaa.mn, Zaluu.com Itoim.mn, Bolod.mn, Chuhal.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилсан. Мөн Дорноговь, Дархан, Эрдэнэт, Өмнөговь зэрэг аймгийн орон нутгийн сэтгүүлчид сурвалжлагын багт багтсан юм. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ