Хонгорын сэтгүүлчид тойргийнхоо гишүүдтэй санал солилцов

   Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс зохион байгуулсан Сэтгүүлчдийн үндэсний форумд Баянхонгор аймгаас “Өнөөгийн Баянхонгор” сонины ерөнхий эрхлэгч, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга П.Санаадагва тэргүүтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон юм. Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн сэтгүүлчдийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нар Төрийн ордонд хүлээн авч уулзан, санал хүсэлтийг сонсож өөрсдийн гарын бэлгээ гардууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, БОХХААБХ- ны дарга Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 30 орчим хүнийг энэ зун зохимжтой цагаар нь өөрийн зардлаар ОХУ-ын Улан-Үд хотод аялуулахаар болсон юм. Мөн УИХ- ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, сэтгүүлчдэд шатар гардуулсан бол УИХ-ын гишүүн М.Билэгт тус форумд оролцсон орон нутгийн сэтгүүлчдийн унааны зардлыг шийдвэрлэж өгсөн байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ