Орхон аймгийн 10 сэтгүүлчийн хүүхэд “Байкальские волны” зусланд амарна

   Монгол-Оросын найрамдлын билэг тэмдэг болсон Эрдэнэт хотын хүүхэд багачууд жил бүр Улаан-Үд хотын хүүхдийн зусланд сурагч солилцоогоор амардаг. Энэ жил хэвлэл мэдээллийн салбарт аав, ээж нь ажиллаж байгаа 7-14 насны 10 хүүхдийг ОХУ-ын Улаан-Үд хотын “Байкальские волны” зусланд амрах эрхийн бичгээр МСНЭ- ийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс урамшууллаа.          Эрдэнэтийн анхны чөлөөт хэвлэл “Шинэ мэдээ” сонины эх бэлтгэгч Б.Туулын охин С.Дүүрэнжаргал, ”Тэнгэр” телевизийн оператор Б.Оюун-Эрдэний охин Х.Ану, “NB” телевизийн сэтгүүлч Т.Атарбаярын охин Г.Энхлэн, “MBS” телевизийн сэтгүүлч Б.Цэвэгмидийн охин Ч.Анхилуун, “Тусгал” телевизийн сэтгүүлч Б.Рэнцэнхандын хүү О.Анар, “COLOR” студийн сэтгүүлч Ч.Батцэцэгийн хүү Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК- ийн ОНХА-ны менежер Б.Мөрөнгийн хүү М.Энх-Учрал, АЗДТГ-ын ОНХА-ны сэтгүүлч Д.Цэнд-Аюушийн хүү Ц.Мөнхсүлд, “Гэр бүлийн радиогийн” сэтгүүлч Б.Батхүүгийн хүү Б.Гэрэлт-Учрал, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын ахмадын зөвлөлийн дарга Ц.Ариунаагийн зээ охин Г.Ивээл нарын 10 хүүхэд Эрдэнэт хотоо төлөөлөн 2018 оны 8 сарын 03-09-ний өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотын “Байкальские волны” зусланд амарна.

 Амралтын эрхийн бичгийг Монголын Зэс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэж өглөө. Зуслангийн эрхийн бичгийг МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл гардуулан өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ