Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл

     МСНЭ-ийн Өвөрхангай дахь салбар зөвлөлөөс аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллахаар орон нутгийн удирдлагуудад тодорхой саналыг хүргүүллээ. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргатай уулзан салбар зөвлөлд “Сэтгүүлч өргөө” барих газар шийдвэрлэж өгөх, барилгын санхүүжилтийн асуудлаар хүсэлт тавьсан юм. Орон нутгийн удирдлагууд газрын асуудлыг шийдвэрлэж өгөх боломжтойг дуулгаад, “Сэтгүүлч өргөө” барих асуудлыг шат дараатайгаар ярилцах хэрэгтэйг хэлсэн юм.

      Мөн салбар зөвлөлөөс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй телевизүүдийг DDISH-д холбогдох хөрөнгийн асуудал, сонин сэтгүүлийн үйл ажиллагааг дэмжих үүднээс ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа нийтэд мэдээлэх үүднээс тусгай дугаар гаргах, фм радиогийн үйл ажиллагааг дэмжин тоног төхөөрөмжийн зарим асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн тодорхой санал хүсэлтийг тавьжээ. Орон нутгийн удирдлагууд асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээ онцоллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ