Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 9 дэх жилдээ тэмдэглэлээ

   Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлөөс уулзалт хэлэлцүүлэг, спортын 3 төрлийн тэмцээнийг зохион байгуулж, шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ жил Монголын үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ой, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Алтанговь телевизийн 15 жилийн ойн хүрээнд гар бөмбөг, биллиард, теннис зэрэг 3 төрлийн тэмцээн зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний аваргаар Алтанговь телевизийн баг тамирчид шалгарч, Шилжин явах цом, алтан медаль, UCTV телевизийн баг дэд байр эзэлж, Мөнгөн медалийн эздээр тодорлоо. Гутгаар байранд аймгийн ЗДТГ- ын ОНХА-ны баг шалгарлаа. Нийт байр эзэлсэн баг тамирчид мөнгөн шагналаар шагнуулсан юм.

Энэ үеэр МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр сэтгүүл зүйн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байгаа Ханбогд сумын сэтгүүлч Б.Өлзий-Өрнөх энгэрээ мялаалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ