Танилцуулга




 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
/ТОВЧ ТАНИЛЦУУЛГА/

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛААС…

1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд "Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Монголын Сэтгүүлчдийн Холбоо байгуулагдаж, даргаар нь тухайн үед "Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  О.Пунцаг  томилогджээ.
Монголын сэтгүүлчдийн Анхдугаар Их хурал 1963 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдав. 
Монголын сэтгүүлчдийн II Их хурал 1970 онд болжээ. Энэ үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн 30 гаруй салбартай болсон байв.
Монголын сэтгүүлчдийн III Их хурал 1976 оны 12 дугаар сарын 7-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болжээ.
Ардчилсан хувьсгалын нөлөөгөөр Монголын сэтгүүлчдийн байгууллага 1992 онд Монголын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл гэсэн хоёр байгууллага болон салж тус тусдаа үйл ажиллагаа явуулах болжээ.  
Монголын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл 2002.04.02-ны өдөр тус, тусдаа хуралдаж, өөр өөрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Мөн өдөр уг хоёр байгууллагын нэгдсэн Их хурал болж, МСХ, МЧАСЭ хоёрыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн, нэгдсэн байгууллагаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэж нэрлэхээр тогтож, ерөнхийлөгчөөрөө "Их Монгол” дээд сургуулийн захирал С.Батмөнхийг сонгож байжээ. 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЕ, ҮЕИЙН УДИРДЛАГУУД

1.О.Пунцаг МСХ-г 1952 оноос 1953 он хүртэл удирдаж байсан анхны дарга 
2.Ж.Зундуй 1953 оноос 1957 он хүртэл МСХ-ны даргаар ажилласан 
3.Г.Дэлэг 1957 оноос 1962 он хүртэл МСХ-ны даргаар ажилласан
4.Г.Очирбат 1962 оноос 1963 он хүртэл  МСХ-ны даргаар ажилласан
5.Ц.Намсрай 1963 оноос 1984 он хүртэл МСХ-ны даргаар ажилласан
6.Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  Төрийн шагналт, Ардын уран зохиолч,  Соёлын гавъяат зүтгэлтэн,  доктор,  профессор Л.Түдэв  1984 оноос 1990 он хүртэл МСХ-ны даргаар ажилласан 
7.Ц.Мөнхжаргал 1990 оноос 1993 он хүртэл МСХ-ны даргаар ажилласан.
8.С.Цэрэндорж 1993 оноос 1996 он хүртэл МСХ-ны даргаар ажилласан
9.Ц.Бат-Орших  1993-1996 он хүртэл Дэд Ерөнхийлөгч, 1996-2002 он хүртэл МСХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан.
10.С.Батмөнх 2002 онд МСХ, МЧАСЭ нэгдэж, МСНЭ бий болоход анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв. 
11.МУСГЗ Ц.Дашдондов МЧАСЭ-ийн Ерөнхийлөгчөөр 3 дахиа ажилласан тэрбээр 2002 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
12.УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2006-2009 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч.
13.МУСГЗ Т.Баасансүрэн 2009-2011 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч
14.МУСГЗ Б.Галаарид 2011-2018 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч 
15.Х.Мандахбаяр 2018 оны 2 дугаарын 8-наас МСНЭ-ийн Ерөнхийлөгч

МСНЭ-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус, үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага юм.
Тус байгууллага нь гишүүдийнхээ мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдгээрийн мэргэжил, мэдлэгийг чадавхижуулан хөгжүүлэх, санхүүгийн чадамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг нь тал бүрээр хөгжүүлэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамруулахыг үйл ажиллагааны зорилгоо болгон ажиллаж байна. 
Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд МСНЭ-ийн гишүүн  бөгөөд нийт 4000 гаруй гишүүнтэй.
Монгол улсын 21 аймаг, хоёр хотод нийт 23 салбар зөвлөлтэй. 

МСНЭ-ИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН
МСНЭ-ИЙН ИХ ХУРАЛ
МСНЭ-ийн эрх барих дээд байгууллага нь Их хурал бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр XVII Их хурлаа Улаанбаатар хотноо зохион байгуулж, Ерөнхийлөгч, Бага хурлын  гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонгосон.

МСНЭ-ИЙН БАГА ХУРАЛ
 Бага хурал нь Их хурлын хооронд тус эвлэлийн үйл ажиллагааг удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг гаргаж, нээлттэй, ил тод хэрэгжүүлэх бөгөөд дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох чөлөөлөх, ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргах, ерөнхий журам, салбар журмуудыг дүрмэнд нийцүүлэн боловсруулах, батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх эрх бүхий байгууллага юм. МСНЭ-ийн  Бага хурал нь 61 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

МСНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
Хяналтын зөвлөл нь МСНЭ-ийн Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Мэргэжлийн төв, Ажлын албаны шийдвэр, бодлогын хэрэгжилтийн байнгын үйл ажиллагаанд хяналт тавьж, дүрмийн дагуу ажиллах үүрэгтэй. Тус зөвлөл 7 гишүүнтэй.
1.Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг  99115624
2.Хяналтын зөвлөлийн нарийн бичгийн дарга Өмгөөлөгчдийн холбооны "Өмгөөлөгч" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг 88112045
Гишүүд
3.МСНЭ-ийн ЕНБД асан С.Алтанцэцэг 99119667
4.Монцамэ агентлагийн захирал Б.Ганчимэг 99116163
5.SBN телевизийн мэдээний албаны дарга Д.Мягмартогтох 88080772
6.Монцамэ агентлагийн сэтгүүлч Б.Ариунзаяа 88098811
7.24цаг.мн сайтын эрхлэгч Ч.Чулуунцэцэг  99189158

 УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

1.Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Хархүүгийн Мандахбаяр
2.Төсөл хөтөлбөр хариуцсан Дэд Ерөнхийлөгч Д.Энхтуяа / ТВ2 телевизийн үүсгэн байгуулагч/ 99090240
3.Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч  Х.Батхишиг 99991706
4.Сургалт, судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ж.Батбаатар / МУБИС-ийн Нийгмийн Ухааны Сургуулийн захирал, доктор/  96663233
5.Телевиз хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Энхзул /МН25 телевизийн захирал, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал/ 88114006
6. Цахим сэтгүүлзүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч  Д.Нарантуяа /News агентлагийн /News.mn/ дэд захирал/ 99098705
7.Радио хариуцсан Дэд Ерөнхийлөгч Г.Батзаяа /Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн захирал/ 91913137
8.Сонин, сэтгүүл хариуцсан Дэд Ерөнхийлөгч  Б.Нямдорж /"Өдрийн сонин”-ы Ерөнхий менежер/ 99112954
9.Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр /Орхон аймгийн салбар зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн телевиз радио хариуцсан редактор/ 99351754
10.М.Зулькафил /МУИС-ийн багш, МУСГЗ, Доктор/ 99199110
11.Д.Бямбацэцэг /Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч/ 88288884
12.Э.Батхүү / Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч/ 91937777
13.М.Уранчимэг /"Гранд” сэтгүүлийн эрхлэгч/ 88111046
14.Р.Нямбаяр /Олон улсын радио 92.1 ФМ радиогийн захирал/ 99115099
15.С.Номинцэцэг /Өмнөговь аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга/ 99058599

МСНЭ-ИЙН АЖЛЫН АЛБА
Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга
МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд МСНЭ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулах, ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Мэргэжлийн төв, салбар зөвлөлүүдийн ажиллах боломжийг бүрдүүлэх, өдөр тутмын ажлын чиг үүргээр хангаж ажиллах үүрэгтэй. Ажлын алба нь Удирдах зөвлөл, Бага хурлын хуралдааныг зохион байгуулах, түүнээс гарах бодлого шийдвэрүүдийг гишүүд болон мэргэжлийн төвүүдэд хүргэх, гишүүдийн мэргэжлийн эрх ашигтай холбоотой аливаа асуудлыг хүлээн авч холбогдох албан тушаалтан, байгууллагуудаар шийдвэрлүүлэх зэрэг өдөр тутмын шинжтэй үйл ажиллагааг зохион байгуулж байна. МСНЭ-ийн Ажлын алба нь Гадаад харилцааны хэлтэс, Төсөл хөтөлбөр, төлөвлөлтийн хэлтэс, Хууль, мэргэжлийн ёс зүйн хэлтэс гэсэн үндсэн гурван хэлтэстэй, нийт 23 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

МСНЭ-ИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
МСНЭ нь 21 аймаг, хоёр хотод нийт 23 салбар зөвлөлтэй. Анхан шатны салбар зөвлөл нь орон нутагт нутаг дэвсгэрийн зарчмаар, нийслэлд хэвлэл мэдээллийн байгууллага түшиглэн МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Салбар, зөвлөл нь Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн төвүүд, Ажлын албаны бодлого, шийдвэр, үйл ажиллагааг орон нутагт, хилийн чанадад сурталчлах, хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлыг хариуцдаг. Удирдах зөвлөлийн саналаар хилийн чанадад салбар зөвлөл байгуулах боломжтой.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
МСНЭ нь Олон улсын сэтгүүлчдийн байгууллага IFJ (International Federation Journalists)-ийн гишүүн бөгөөд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр бүс нутаг, олон улсын түвшинд дуу хоолойгоо нэгтгэн ажилладаг.
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоотой "Хамтран ажиллах санамж бичиг”-т 2014.03.13-нд Улаанбаатар хотод гарын үсэг зурсан бөгөөд жил бүр сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж идэвхтэй хамтран ажиллаж байна.
Мөн ОХУ-ын Сэтгүүлчдийн байгууллагатай харилцаа холбоо тогтоож, 2016 оны 5–р сард Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан.
МСНЭ нь БНХАУ-ын Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллаж, жил бүр хоёр орны сэтгүүлчдийн форумыг зохион байгуулдаг уламжлалтай. 2013 онд энэхүү форумын үйл ажиллагааг хоёр улсын Засгийн газрын түвшинд гэрээгээр баталгаажуулсан.
Мөн ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн албатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр тухайн онд хийх ажлаа харилцан тохиролцож, соёлын харилцаа, сэтгүүлч солилцооны томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯРЫН 2018-2021 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Зорилго:
105 жилийн түүхтэй Монгол Улсын үндэсний сэтгүүл зүйн салбар, 67 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн нэр хүндийг өндөрт өргөж, ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг хамгаалан хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилтан ажиллагсад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх ашгийг тууштай хамгаалах, санхүүгийн хараат бус байдлыг дээшлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлж МСНЭ-ийн бие даасан, хараат бус, шинэ дэвшилтэт хөгжлийг авч ирнэ. 
Энэхүү зорилгынхоо хүрээнд дараах 4 зорилтыг дэвшүүлж байна.
1. Ёс зүйтэй, мэргэжлийн, хараат бус сэтгүүлзүйг төлөвшүүлэх, сэтгүүлчдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана. 
2. Сэтгүүл зүйн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулна.
3. МСНЭ-ийн ажлын албыг өргөжүүлж, Сэтгүүлзүйн салбарт санхүүгийн хараат бус байдлыг бүх түвшинд нэмэгдүүлнэ. 
4. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана.

НЭГ. ЁС ЗҮЙТЭЙ, МЭРГЭЖЛИЙН, ХАРААТ БУС СЭТГҮҮЛЗҮЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, СЭТГҮҮЛЧДИЙН МЭРГЭЖИЛ БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА
Ардчилсан нийгмийн хамгийн эрхэм дээд үнэт зүйл болох хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалсан, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлсэн, ард иргэдийнхээ үнэнийг мэдэх эрхийг хүндэтгэсэн, техник технологийн хөгжлийг нэвтрүүлсэн, зохиогчийн эрх болон оюуны өмчийг дээдэлсэн ёс зүйтэй, шударга, хариуцлагатай, иргэнлэг зарчмыг хангасан мэргэжлийн бөгөөд хараат бус сэтгүүлзүйг төлөвшүүлэхийн тулд сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх дараах ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
Сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр... 
• Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон сэтгүүлч бэлтгэж байгаа Их дээд сургуулиудтай хамтран сэтгүүлзүйн боловсрол олгох шат, шатны сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ. 
• Сэтгүүлзүйн чиглэлээр суралцагч оюутнуудыг дадлагажуулах, ажлын байранд зуучлах ажлыг МСНЭ-ийн Ажлын албаны өдөр тутмын ажлын салшгүй хэсэг болгоно.
• Сэтгүүлчдийг мэргэшүүлэх, давтан сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.
• Салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, төрөлжсөн буюу тодорхой салбараар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, тэдэнд диплом, үнэмлэх, сертификат олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, Монголын Улсын сэтгүүлзүйн салбарын хөгжлийн томоохон загвар болгоно.
• Сэтгүүлчдийг олон улсын болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, сургалт, зөвлөгөөн, хуралд хамруулах ажлыг эрчимжүүлнэ. 
 • Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага бүр Сэтгүүлзүйн ёс зүйн зарчмыг мөрдөх, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахаас сэргийлж ажиллахад чиглэсэн сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулна. 
• МСНЭ-ийн ажлын албан дээр мэргэжлийн ёс зүй хариуцсан орон тооны ажилтанг томилон ажиллуулж, сэтгүүлч, редакци хоорондын маргаан, сэтгүүлч, сэтгүүлч хоорондын зөрчилдөөнтэй асуудал, хувь сэтгүүлчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах ажлыг зохион байгуулна.
• МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч бүрт үнэмлэх олгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлнэ.
Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр...
• Сэтгүүлчдийн нийгмийн асуудлын талаар судалгаа хийсний үндсэн дээр судалгаанд тулгуурласан цогц бодлого гаргаж хэрэгжүүлнэ.
• Сэтгүүлчдийг орон сууцжуулах асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 
Үүнд: 
- 1000 сэтгүүлчийн орон сууцны хотхон байгуулна.
 - Төрөөс барьж байгуулсан орон сууцыг сэтгүүлчдэд онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг шийдвэрлүүлнэ. 
- Орон сууцны зээлийн шаардлага хангаж чадаагүй сэтгүүлчдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна 
• Сэтгүүлчдийг Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон эрсдэлийн даатгалд бүрэн хамруулах чиглэлээр нэгдсэн бодлого гаргаж ажиллана. 
• Редакциудыг олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт хамруулах хэлбэрээр санхүүжилтийг нэмэгдүүлж, сэтгүүлчдийн цалин урамшууллыг өсгөнө.

ХОЁР.СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛНА
Хэвлэлийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, хэвлэл мэдээллийн салбар дахь тэгш өрсөлдөөнийг хангах, гарааны эрх тэгш байдлыг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, сэтгүүлчдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр дараах ажлуудыг хийнэ.
• Сэтгүүлзүйн өөрийн зохицуулалтын байгууллагыг дэмжиж, хамтарч ажиллана.
• Хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох эрх мэдэл бүхий байгууллагын хараат бус байдлыг хангахад анхаарч, МСНЭ-ийн хяналтын төлөөллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах асуудлыг шийдвэрлүүлнэ.
• Хэвлэл мэдээллийн хэрэгслийг НӨАТ-аас чөлөөлдөг байсан хуулийн заалтыг дахин сэргээнэ.
• Хэвлэл мэдээллийн тухай, Цахим орчны зохицуулалтын тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Мэдээллийн технологийн тухай, Контентын тухай зэрэг болон бусад шаардлагатай хуулиудыг батлуулахын төлөө хууль тогтоогчид болон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэйгээ хамтран лобби бүлэг үүсгэж ажиллана.
• Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулна.
• Сэтгүүл зүйнбүтээлийн хулгайг таслан зогсоох, сэтгүүлчид, уран бүтээлчдийн оюуны өмчийн эрхийг зөрчигсдөд оногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэхийн төлөө Оюуны өмчийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулна
• МСНЭ-ийн Ажлын албанд орон тооны мэргэжлийн хуульч ажиллуулна. Сэтгүүлчид болон редакциудад үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, өмгөөллийн туслалцаа үзүүлдэг болгоно.

ГУРАВ. МСНЭ-ИЙН АЖЛЫН АЛБЫГ ӨРГӨТГӨЖ, СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРТ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БҮХ ТҮВШИНД НЭМЭГДҮҮЛНЭ
МСНЭ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сэтгүүлзүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжлийг хангахын төлөө санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулна.
• МСНЭ-ийн ажлын албыг хориос доошгүй хүнтэй, чадварлаг багаар бүрдүүлж, мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжсэн удирдлагын багийг тогтмол орон тоогоор ажиллуулна.
• МСНЭ-ийн үндсэн зардлыг улсын төсвөөс санхүүждэг болгоно.
• Төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, сургалт судалгаа, соён гэгээрүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг редакциуддаа зуучлан олж өгөх, ил тод нээлттэй төсөл сонгон шалгаруулалтаар хуваарилах ажлыг зохион байгуулна. 
• Редакциудад олгож байгаа төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн 70 хувийг сэтгүүлчдийн цалин урамшуулал, контент бүтээсний шагналд олгох шаардлага тавьж ажиллана. 
• Улаанбаатар хотод "ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛ” ордон барьж байгуулна.
• Орон нутгийн бүх салбар зөвлөлийг 2018 оны эхний хагаст багтаан үнэ төлбөргүй оффисын байртай болгож, гарааны тохижилт, тоног төхөөрөмжөөр хангана
• Улаанбаатар хотод 100-120 сэтгүүлч нэг дор ажиллах боломж бүхий хамтын оффис, Мэдээллийн төв байгуулна.
• Жилд хориос доошгүй редакцийг чадваржуулах хэвлэл мэдээллийн инкубатор төвийг байгуулна.
• МСНЭ-ийн дүрэмд тусгагдсан "Сэтгүүлч сан”-г байгуулж, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сэтгүүлчдэд тэтгэмж, тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулна.
• IP телевизүүдийн монополь байдалтай тэмцэнэ
• Үндэсний контентыг хөгжүүлэх томоохон төслийг санаачлан хэрэгжүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэгш оролцоо, ижил хөгжлийн боломжийг бүрдүүлнэ.
• Сонин, сэтгүүлийн түгээлтийг илүү шуурхай болгох, түгээлтийн зардлыг бууруулах, захиалгыг нэмэгдүүлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллана.
• ФМ радионуудын сонсогчдын тоог нэмэгдүүлэх, хүртээмжийг өсгөх чиглэлд бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
• Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулж шилэн дансны зарчмыг мөрдөж ажиллана. 

ДӨРӨВ.ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАНА
Гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр дараах ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
• Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт гадаад харилцааны нэг цонхны бодлогыг хэрэгжүүлнэ. 
• МСНЭ-ийн ажлын албанд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй гадаад харилцааны хэлтэс байгуулна.
• МСНЭ-тэй хамтран ажилладаг гадаад улс орнуудын түнш байгууллагын эгнээг өргөтгөн, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ. 
• Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гадны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбох, мэдээлэл контент солилцох ажлыг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана.
• Сэтгүүлчдийг гадаадын өндөр хөгжилтэй оронд сургах, дадлагажуулах талаар тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
• Олон Улсын хэмжээний томоохон арга хэмжээ, уралдаан тэмцээнд сэтгүүлчдийг тогтмол хамруулж, тэдний оролцоог хангахаас гадна мэргэжлийн дагуу мэдээ, мэдээлэл бэлтгэх ажлыг дэмжиж ажиллана.
 
МСНЭ-ийн АЛБАН ЁСНЫ ХАЯГ, УТАС, ЦАХИМ ШУУДАН
 
МСНЭ-ийн албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, 11-р хороо, Ногоон нуурын гудамж-101, Pro One оффис төв. 503, 402 тоот. 
Төв оффисын утас: 976-330948
ЕНБД-ын утас: 976-99097968
Албан ёсны цахим хуудас: www.cmj.mn
Албан ёсны цахим шуудан: mseonline@yahoo.com