МСНЭ-ийн нэрэмжит "Ган Үзэг-2017" шатрын тэмцээн боллоо

cmj_admin  |   2017-04-09  |   Мэдээ мэдээлэл / Тойм / Үйл ажиллагаа


 

"Сэтгүүлзүйн 104 ” жилийн ойн хүрээнд  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ), Монгол туургатны шатрын холбоотой хамтран сэтгүүлчдийн дунд "Ган Үзэг-2017” шатрын тэмцээнийг энэ сарын 07-ныөдөр "Урамтай шатар" клубд боллоо.Тэмцээний уриа "Үнэний төлөө” бөгөөд шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг нээж Их мастер, МУ-ын Гавъяат тамирчин Т.Батчимэг, Азийн аварга, сурагчийн дэлхийн аварга, дэлхийн мөнгө медальт Fide мастер Е.Төгстөмөр нар сэтгүүлчидтэй зэрэг тоглолт хийлээ. Энэ удаагийн тэмцээнд хэвлэл мэдээллийн 20 гаруй шилдэг шатарчид оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэйчүүдийн төрөлд "Монголын Шатрын Холбоо”-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Нямдаваа, Ахмад сэтгүүлч Б.Чимэддорж, МСНЭ-ийн Ч.Үлэмжхүү нар эхний гурван байрт шалгарлаа. Тусгай байранд МҮОНТ-ийнII сувгийн Ерөнхий продюсер М.Амарбаяр, "Монцамэ” агентлагийн вэб хөгжүүлэгч С.Мөнхтулга, "МУИС”-ийн багш Б.Болд-Эрдэнэ, Уран нүүдэл шагналаар "МУИС”-ийн багш Ч.Чойсамба, ахмад шатарчдын төрөлд "МҮОНР”-гийн ахмад сэтгүүлч Ж.Бямбажав, урамтай шатар клубын Л.Үржиндорж, "МҮОНР”-гийн С.Цэвэгжав нар шалгарлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд"Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Ц.Баасансүрэн цом алтан медаль, МУИС-ийн багш Д.Идэржаргал мөнгөн медаль, тус тус хүртлээ.МСНЭ, Монгол туургатны шатрын холбоотой хамтран зохион байгуулсан тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй, ахмад шатарчид талдаа 15 минутын цагийн хяналттай Швейцар системээр, долоон өрөг тоглосон юм.


 


 

Энэ үеэр Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Нямаагийн гэр бүлийн алдрыг мөнхжүүлсэн хүндэтгэлийн гэр музейг Монгол Туургатны шатрын холбооны байранд нээх ёслол болов. Нэрт зохиолч Б.Нямаа агсны хүүхдүүд ач, зээ нарыг манайүе үеийн шатарчид төдийгүй монголчууд андахгүй мэддэг бөгөөд энэ гэр бүлээс ОУИМ, ОУШХМ, мастер зэрэг 20 орчим шилдэг шатарчид төрөн гараад байгаа юм.