МСНЭ-ийн XVII их хуралд төлөөлөгч сонгох тухай

cmj_admin  |   2018-01-23  |   Мэдээ мэдээлэл / Үйл ажиллагаа


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 1-р сарын 22 -нд болж дараах шийдвэрийг гаргалаа.

2018 оны 2-р сарын 8-нд болох МСНЭ- ийн Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох асуудлыг хэлэлцээд,

1. Телевизийн салбараас 70 (Нийт төлөөлөгчдийн 22.9%)

2. Радиогийн салбараас 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8%)

3. Сонин, сэтгүүлээс 50 (Нийт төлөөлөгчдийн 16.3%)

4. Сайтуудаас 50(Нийт төлөөлөгчдийн 16.3%)

5. Сургалт судалгааны салбараас 20 (Нийт төлөөлөгчдийн 6.5%)

6. Орон нутгийн хэвлэл мэдээллийн 55 (Нийт төлөөлөгчдийн 18%)

7. Ахмад сэтгүүлчдээс 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8%)

- нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдахаар боллоо.

Их хуралд оролцох гишүүдийг сонгохдоо:

1. Татвар төлсөн байдал (2017, 2018 он)

2. МСНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж оролцож ирсэн идэвх оролцоог гол шалгуур болгоно.

Их хурлын төлөөлөгч нь аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалалтай байна.  Татвар төлөлт 2017 оны 1-р сарын 29-ний Даваа гариг хүртэл

 

МСНЭ-ийн ажлын алба

2018.01.23