Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ОУСХ Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын шинэ судалгааны дүнг зарлалаа

cmj_admin  |   2017-05-03  |   Онцлох мэдээ / Дэлхий дахин / Мэдээ мэдээлэл


Олон улсын сэтгүүлчдийн холбоо хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын шинэ судалгааны дүнг зарлалаа.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа ч багтаж байна.

Сэтгүүлчид өдөр тутамдаа аллага, хүчирхийлэл, дайралт, хориг, сүрдүүлэгтэй тулгарч байгааг судалгааны дүн онцолсон байна.

Олон арван гишүүн байгууллага хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах төрөл бүрийн компанит ажил зохиох, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах хуулийн заалтуудыг уриалах зэргээр идэвхтэй ажиллаж байгааг энэ судалгааны дүн харуулжээ.

Энэхүү судалгаа дэлхийн сэтгүүлзүйн салбарыг хамарсан хэмээжээ.

Перүгээс Белги, Монголоос Сан Марино, Малайзаас Сипрусын сэтгүүлчдийн байгууллага хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний эсрэг хуулийн зүйл заалтыг эсэргүүцэн үндэсний болон бүс нутгийн хэмжээнд арга хэмжээ зохион байгуулсаар байна гэж Олон улсын сэтгүүлчдийн холбооны Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэдэгдэлд онцолжээ.

2017 оны нэг сараас МСНЭ нь хэвлэл мэдээллийн байгууллуудтай хамтран "Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн заалт "Зөрчлийн тухай” хуулийн заалт нь хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгааг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж, "Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” аян зохион байгуулж, "Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг” гарган "Сэтгүүл зүй ба оюуны өмч” Үндэсний хэлэлцүүлэг, "Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сургалт зохион байгуулан хэвлэлийн эрх чөлөөг хамгаалан ажилласаар байна.

Мөн МСНЭ нь Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрөөр Глоб Интернэшнл Төвтэй хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр "Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулж, Сэтгүүлчдийн төлөөллийг мэдээллийн эх сурвалж төвлөсөн Улаанбаатар хотын дарга бөгөөд Нийслэлийн захирагч Су.Батболдтой уулзах уулзалтыг зохион байгуулж байна.

 

 
Эх сурвалж:  International Federation of Journalists (IFJ)