Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд тодров

cmj_admin  |   2017-12-09  |   Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл / Үйл ажиллагаа


Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг МСНЭ жил болгон шалгаруулан алдаршуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа, салбарын нэгдсэн шинэ жил өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр боллоо.

Монгол Улсын 2017 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар "Монгол ньюс” групп, шилдгийн шилдэг сэтгүүлчээр "Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга нарыг тус тус өргөмжлөв.

Монгол Улсын 2017 оны Орон нутгийн шилдэг сэтгүүлчээр Дорноговь аймгийн "Ди медиа” агентлагийн захирал, сэтгүүлч З.Энхзул, гэрэл зургийн шилдэг сэтгүүлчээр "Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Г.Аргуужин, мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр DNN.mn сайтын сэтгүүлч Б.Янжмаа, сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр "Гранд” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч М.Уранчимэг, радиогийн шилдэг сэтгүүлчээр "Шинэ Монгол” радиогийн сурвалжлагч А.Алтанхүү, телевизийн шилдэг сэтгүүлчээр Хөвсгөл аймгийн "Далай ээж” телевизийн захирал, сэтгүүлч Б.Сарантуяа, сонины шилдэг сэтгүүлчээр "Зууны мэдээ” сонины сурвалжлагч С.Уянга, шилдэг судлаачаар МУИС-ийн багш, доктор профессор М.Зулькафиль, салбарын шилдэг менежерээр "Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион нар тус тус шалгарав.

2017 оны Монгол Улсын орон нутгийн шилдэг сониноор "Өнөөгийн Эрдэнэт”, шилдэг телевизээр "Дорнод” телевиз, мэдээллийн шилдэг сайтаар ikon.mn, шилдэг сэтгүүлээр "Зиндаа”, шилдэг сониноор "Үндэсний шуудан”, шилдэг радиогоор "Монголын дуу хоолой”, шилдэг телевизээр "Монголын мэдээ” телевиз тус тус шалгарчээ.

Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар "Засгийн газрын мэдээ”, Баян-Өлгий аймгийн "Монгол Заман” сонин, нийслэлийн ЗДТГ-ын Ulaanbaatar.mn сайтыг тус тус шагнасан байна.