Баянхонгорын Засаг дарга сэтгүүлчдэд орон сууцны газар олгож, сэтгүүлч ордныг байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

cmj_admin  |   2018-05-14  |   Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл


 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Баянхонгор аймгийнгурвантелевиз, хоёр сонин, мэдээллийн сайт, богино долгионы радио сувгийн нийт 30 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан оролцов.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал өөрийнх нь урилгыг хүлээн авч ирсэн орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, инженер техникийн ажилтнуудад талархаж буйгаа илэрхийлээд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага,реакцууднэг талыг барьсан, нэгөнцөгтэймэдээллээс аль болохоор зайлсхийж, нийгэмд болж буй сөрөг үзэгдлийг шүүмжилж, аймаг орон нутагтаа эрүүл сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө ажиллахыг чухлыг онцлов.

Энэ уулзалтаар аймгийнМСНЭ-ийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргад хандаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Үүнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын мөрийн хөтөлбөрт туссан 1000 сэтгүүлчийн орон сууц барих заалтын хүрээнд аймгийн төвд орон сууцны газар, сэтгүүлч ордонтой болох, Баянхонгор аймагт хэвлэл мэдээллийн салбарүүсчхөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, 2018 оныг Баянхонгор аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор "Хонгор нутгаараабахархъя” уран бүтээлийн аялал зохион байгуулах төсөл, орон нутагтаа нийгэм, эдийн засгийн тодорхой салбараар мэргэшсэн сэтгүүлч бэлтгэхэд бодлогоор дэмжих зэрэг хүсэлтүүд багтаж байв. Уг хүсэлтийн хариуд аймгийн Засаг дарга дараах хариултыг өгч, тодорхой шийдвэрийг гаргалаа.

Орон нутгийн сэтгүүлчдийн орон сууцны газрыг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөхөөр болов. 2019 оны төсөвт Сэтгүүл ордны 200 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй барилгын төсвийг суулгах саналааИТХ-д оруулж,хэлэлцүүлэхээр болж байна. Үүнээс өмнөМСНЭ-ээсаймгуудад баригдах Сэтгүүлч ордны зураг төслийг танилцуулах үүрэгМСНЭ-ийн салбар зөвлөлд оногдож байна.

Мөн тодорхой хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай Баянхонгор аймагт хэвлэл мэдээллийн салбарүүсчхөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэх, "Хонгор нутгаараабахархъя” аялал зэрэг ажилд зориулж 9,6 сая төгрөгийг шийдвэрлэв.

Цаашид орон нутагт үйл ажиллагаа идэвхтэй, тогтмол явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын боловсон хүчний болон техникийн боломж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх орон нутгийн сангийн зээлд хамруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Баянхонгор аймаг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч гурван жилийн хүртэлх хугацаатай, хүүгүй, барьцаа шаардахгүй "итгэл”-ийн зээлийг тодорхой шалгуурын дагуу шаардлага хангасанААН, иргэдэд олгож эхлээд байна. 2019 он гэхэд уг зээлийн эргэлтийн сан нэг тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоо гарчээ. 

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Г.Батжаргал нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандаж "Сэтгүүл зүйн салбар хараат бус байх зарчмаа хадгалж ажиллах ёстой гэдэгтэй би санал нэгддэг. Гэхдээ төрийн дэмжлэгийн гадуур байж болохгүй. Энэ утгаараа бид цаашид дэмжлэгээ нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ төр дэмжлэг үзүүлснийхээ төлөө хэвлэл мэдээлэлдцензуртогтоох ёсгүй. Би энэ зарчмыг баримталж явдаг хүний хувьд өөрийнхарьяахэлтэс, газар, агентлагийн удирдлагууд, төрийн албан хаагчдад ийм шаардлагыг тавьж ажилладаг. Цаашид ч ийм байх болно” гэв. 

Энэ үеэр Өнөөгийн Баянхонгор сонины менежер П.Отгонбаярыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын шийдвэрээр "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг аймгийн Засаг дарга Г.Батжаргал гардууллаа. Тэрээр тус сонинд 20 орчим жил ажиллаж буй ахмад ажилтны нэг юм. 

Дашрамд дурдахад Баянхонгор аймгийн хэвлэл мэдээллийн салбарт аймгийн Засаг дарга, удирдлагын зүгээс бодитой дэмжлэг, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн анхны уулзалт энэ болов. Нөгөө талдаа Баянхонгор аймгийн хэвлэл мэдээллийн байгууллага, түүнд ажиллаж буй сэтгүүлч, ажилтнууд илүү хариуцлагатай, мэргэжлийн төвшинд үйл ажиллагаагаа явуулах "ташуур" болж байна. 


Эх сурвалж: khongor.mn