МСНЭ-ийн Ажлын алба Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллав

cmj_admin  |   2018-05-14  |   Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гүйцэтгэх захирал Э.Болортулга тэргүүтэй ажлын албаныхан 5 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллалаа.

Ажлын албаныхан МСНЭ-ийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Дорноговь аймагт тогтмол хэвлэл үүсч хөгжсөний 73 жилийн ой, Ялалт сонины анхны дугаар хэвлэгдсэний баярын арга хэмжээнд оролцож, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын мэндчилгээг дэвшүүлсэн юм. Мөн орон нутгийнхаа сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж, Миний нутаг 101.5 радио, DSB телевизээр зочиллоо. Энэ өдөр салбар зөвлөлийнхөн "Ялалт" сонинд ажиллаж байсан ахмад сэтгүүлчид, хэвлэх үйлдвэрийн ахмад ажилтнуудаа урьж залуу, дунд үеийн сэтгүүлчдийн хамт дурсамж яриаг өрнүүлсэн юм.

Аймгийн удирдлагуудыг төлөөлж Төрийн сангийн дарга Ч.Содхүү МСНЭ-ийнхнийг хүлээн авч уулзан, аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга МСНЭ-ээс зохион байгуулж буй ажил, сэтгүүлчдийг мэргэшүүлэх Үндэсний хөтөлбөр хийгээд Дорноговь аймагт зургадугаар сарын эхээр зохиох 5 аймгийн сэтгүүлчдэд зориулсан бүсчилсэн сургалтын тухай танилцуулж хамтран ажиллах саналаа илэрхийлэв. 


Мөн МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулга тэргүүтэй Ажлын албаныхан 5 дугаар сарын 9-ний өдөр Говьсүмбэр аймгийн Салбар зөвлөлийнхөн болон аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай уулзалт хийлээ. МСНЭ, Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. 

 

Аймгийн удирдлагуудын зүгээс "Сэтгүүлч” өргөө барих газар болоод 1000 орон сууц барих төслийг бололцоотой бүх хэлбэрээр дэмжиж ажиллахаа илэрхийлж, сэтгүүлчдийг мэргэшүүлэх үндэсний хөтөлбөрийг дэмжин сэтгүүлчийн оролцоог бүх талаар хангаж ажиллахаа илэрхийлсэн юм. 






 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МСНЭ-ийн Ажлын алба