Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Оросын Сэтгүүлчдийн Холбоо хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа

Москва хотноо 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Оросын Сэтгүүлчдийн Холбоо хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Олон сарын турш хоёр талаасаа харилцан санал солилцож ажилласны үр дүнд Оросын Сэтгүүлчдийн Холбооны 100 жилийн ойн үеэр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт сэтгүүлч солилцоо, контент солилцоо, богино хугацаат болон урт хугацаат сургалтууд, хамтарсан сурвалжлага бэлтгэх, жил бүр харилцан айлчлах, хамтарсан форум зохион байгуулах олон талт харилцааг зохицуулахаар тусгасан юм. Оросын Сэтгүүлчдийн Холбоотой Монгол Улсаас гадна БНСУ, Польш, Узбекстан, Сири, Абхаз, Кипр зэрэг долоон улсын сэтгүүлчдийн байгууллага хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.


Сүүлд нэмэгдсэн мэдээ