МСНЭ-ийн санаачилгаар Монгол, Орос, Хятад улсын сэтгүүлчдийн байгууллагуудын хамтарсан уулзалт болно

МСНЭ-ийн санаачилгаар Монгол, Орос, Хятад улсын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд хамтарсан уулзалт зохион байгуулахаар талууд санал нэгдлээ. Уулзалтыг 2019 оны 05 сард Бээжин хотноо хийхээр төлөвлөсөн юм. Уулзалтын үеэр Монгол, Хятад, Орос улсын хамтарсан хэвлэл мэдээллийн форумыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах, гурван талт хамтын ажиллагааны арга хэлбэрийг эрэлхийлэх, гурван улсын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаар эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг дэмжих гэх мэт олон талт асуудлууд яригдах юм.


Сүүлд нэмэгдсэн мэдээ