“Asia Journalism Fellowship 2019” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Сингапурын “Темасек” сангаас тус улсын Үндэсний их сургуулийн харъяа Ли Куан Ю-гийн нэрэмжит бодлого судлалын хүрээлэнтэй хамтран энэ оны 7 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулах “Asia Journalism Fellowship 2019” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад байна. 
Энэхүү хөтөлбөр нь 2009 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн улс орнуудын үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах зорилготой 100 % тэтгэлэгт хөтөлбөр юм. 
Хөтөлбөрт сэтгүүл зүйн салбарт 5-аас дээш ажил ажилласан, одоо мэргэжлээрээ ажиллаж буй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй сэтгүүлчдийг сонгон шалгаруулж хамруулах юм. Сонгон шалгаруулалтад оролцох сэтгүүлчийн материалыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээж авах юм. 
Хавсралтаар хөтөлбөрийн мэдээллийг хүргүүлж байна. 
Дэлгэрэнгүй мэдээлэл сонгон шалгаруулалтын заавар, аппликейшнийг www.ajf.sg сайтаас татаж авна уу 

Сүүлд нэмэгдсэн мэдээ