МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зѳвлѳл албан ёсоор байгуулагдлаа

Монголын хэвлэлийн гэрэл зурагчдын хамтарсан “Mongolian press photo” үзэсгэлэн энэ цаг мөчид “Монголын уран зургийн галерей”-д нээлтээ хийж байна.

Өдөр тутмын үйл явдал, халуун сэдэв, мэдээлэл сурвалжлагын дунд буцалж байдаг сонин, хэвлэлийн фото зурагчид бол улс орны түүх бичигчид юм. Тийм ч учраас тэдний зургаас өргөн хүрээтэй сэдэв, өнцөг, амьдралын өнгийг харж болдог.

Гэрэл зургийн “Mongolian press photo” үзэсгэлэнд хэвлэл мэдээллийн байгууллагын 25 гэрэл зургийн сурвалжлагч оролцож, нийт 170 орчим гэрэл зургийн бүтээлээ олонд дэлгэн сонирхуулаад байна. 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцож, гэрэл зургийн үзэсгэлэнг нээхийн зэрэгцээ шинэ мэдээлэл дуулгалаа. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2019.03.19-ны өдрийн хурлын тогтоолоор МСНЭ-ийн дэргэд Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөл байгуулахыг дэмжжээ. Тиймээс гэрэл зурагчид цаашид МСНЭ-ийн бүтцэд багтсан салбар зөвлөлтэй болж, мэргэжлийн байгууллагатайгаа нягт хамтарч ажиллах өргөн боломж нээгдэж байгааг Х.Мандахбаяр ерөнхийлөгч онцлов. 

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны саналыг үндэслэн МСНЭ-ийн Удирдах зѳвлѳлийн хуралдаанаас МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөлийн даргаар Б.Чадраабалыг сонгожээ.

Хэвлэлийн гэрэл зурагчдын фото үзэсгэлэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.   

ШУУД ДАМЖУУЛАЛТ: ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ


ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН СУРВАЛЖЛАГЧ, УРАН БҮТЭЭЛЧИД  

Н.Бөхдамбий – “Үнэн” сонин /МУСГЗ/

Д.Цэрэннадмид – “Зууны мэдээ” сонин

Б.Чадраабал – www.montsame.mn “Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг 

Т.Чимгээ – www.montsame.mn “Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг 

Н.Батбаяр – www.montsame.mn“Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг 

Э.Харцага – “Өнөөдөр” сонин 

Г.Аргуужин – “Өнөөдөр” сонин 

Ц.Мягмарсүрэн – “Өдрийн сонин” 

Б.Хасуй – “Засгийн газрын мэдээ” сонин 

С.Батсайхан – “Засгийн газрын мэдээ” сонин 

Н.Батмөнх – www.news.mn Н. Батмөнх

Д.Жавхлантөгс – www.gogo.mn

Б.Баярбаатар – www.zindaa.mn 

Б.Бямба-Очир – www.mpa.mn 

Г.Өнөболд – www.mpa.mn

Б.Гэрэлчулуун – www.inet.mn

Г.Базаррагчаа – www.medee.mn 

Э.Ганзориг – www.itoim.mn

Э.Энхбат – www.news.mn

Б.Уугансүх – www.newspress.mn

А.Чимэдцэрэн – “Үндэсний шуудан” сонин

Г.Эрдэнэтуяа – УИХ-ын ХМОНХХ

Ш.Отгонжаргал – Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар

Г.Ган-Өлзий – Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

М.Нямсайхан – нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  


Сүүлд нэмэгдсэн мэдээ