МСНЭ-ийн төлөөлөл Дэлхийн сэтгүүлчдийн чуулга уулзалтад оролцов
Солонгосын хэвлэлийн төвд эхэлсэн энэхүү чуулга уулзалтанд 46 орны 70 гаруй сэтгүүлчид оролцож байгаагийн дотор МСНЭ-ээс МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Олон улсын сэтгүүлчдийн холбооны Жендерийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн С.Алтанцэцэг, МСНЭ-ийн Менежер Б.Мөнхбаяр, МУСГЗ, Азийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Дэд Ерөнхийлөгч Д.Чулуунбаатар нар оролцон дэлхийн сэтгүүлчидтэй дуу хоолойгоо нэгтгэж байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай Kang Kyung-Wha "Дэлхийн сэтгүүлчдийн чуулга уулзалт”-ыг нээж хэлсэн үгэндээ "Сэтгүүлчид Солонгосын хойг болон дэлхийн нийтээр энх тайвныг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулдаг болохыг тэмдэглээд, Өмнөд болон Хойд Солонгосын хооронд өндөр дээд хэмжээний уулзалт болоход Пёнчаны өвлийн олимп онцгой ач холбогдолтой байсан төдийгүй Хойд Солонгосоос тус олимпын нээлт, хаалтанд өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөө ирүүлснийг нь онцоллоо.
БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч ноён Jung Kyu Sung "Солонгосын Сэтгүүлчдийн Холбоо дотооддоо төдийгүй дэлхий нийтэд улс орноо сурталчлах, Солонгосын хойгийн энх тайвны төлөө тууштай ажиллахын зэрэгцээ зарим улс орны сэтгүүлчдийн байгууллагатай нягт хамтран ажилладаг.Тухайлбал Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй идэвхтэй хамтын ажиллагаатай байдаг гэдгийг онцлон тэмдэглэлээ.
"Дэлхийн сэтгүүлчдийн чуулга уулзалт 2018” үргэлжилж байна.