Дэлхийн сэтгүүлчдийн чуулга уулзалтад МСНЭ-ийн төлөөлөл оролцов
“Дэлхийн сэтгүүлчдийн чуулга уулзалт 2018” БНСУ-ын Нийслэл Сөүл хотноо байрлах Солонгосын хэвлэлийн төвд 3 дугаар сарын 5-ны өдөр эхэлж 46 орны 70 гаруй сэтгүүлчид оролцон таван өдрийн турш чууллаа. МСНЭ-ээс МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Олон улсын сэтгүүлчдийн холбооны Жендерийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн С.Алтанцэцэг, МСНЭ-ийн Менежер Б.Мөнхбаяр, МУСГЗ, Азийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Дэд Ерөнхийлөгч Д.Чулуунбаатар нар оролцож дэлхийн сэтгүүлчидтэй дуу хоолойгоо нэгтгэв.
“Дэлхийн сэтгүүлчдийн чуулга уулзалт 2018”-аас Солонгосын хойгийн энх тайвны төлөө тунхаглал гаргалаа. БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч ноён Jung Kyu Sung “Солонгосын Сэтгүүлчдийн Холбоо дотооддоо төдийгүй дэлхий нийтэд улс орноо сурталчлах, Солонгосын хойгийн энх тайвны төлөө тууштай ажиллахын зэрэгцээ зарим улс орны сэтгүүлчдийн байгууллагатай нягт хамтран ажилладаг. Тухайлбал Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй идэвхтэй хамтын ажиллагаатай байдаг” гэдгийг онцлон тэмдэглэлээ.