МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус, үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага юм.

Тус байгууллага нь гишүүдийнхээ мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдгээрийн мэргэжил, мэдлэгийг чадавхижуулан хөгжүүлэх, санхүүгийн чадамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг нь тал бүрээр хөгжүүлэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамруулахыг үйл ажиллагааны зорилгоо болгон ажиллаж байна. 

Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түүнд ажиллаж буй сэтгүүлч, зураглаач, найруулагч болон бусад мэргэжлийн ажилтнууд МСНЭ-ийн гишүүн  бөгөөд нийт 4500 гаруй гишүүнтэй.

МСНЭ-ИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

МСНЭ-ИЙН ИХ ХУРАЛ

МСНЭ-ийн эрх барих дээд байгууллага нь Их хурал бөгөөд 4 жил тутамд нийт гишүүдээс сонгогдсон төлөөлөл хуралдаж Ерөнхийлөгч, Бага хурлын  гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонгодог. 

МСНЭ-ИЙН БАГА ХУРАЛ, УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Бага хурал нь Их хурлын хооронд тус эвлэлийн үйл ажиллагааг удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг гаргаж, нээлттэй, ил тод хэрэгжүүлэх бөгөөд дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох чөлөөлөх, ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргах, ерөнхий журам, салбар журмуудыг дүрмэнд нийцүүлэн боловсруулах, батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх эрх бүхий байгууллага юм. МСНЭ-ийн  Бага хурал нь 61 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. 
Удирдах зөвлөл нь 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хяналтын зөвлөл нь МСНЭ-ийн Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Мэргэжлийн төв, Ажлын албаны шийдвэр, бодлогын хэрэгжилтийн байнгын үйл ажиллагаанд хяналт тавьж, дүрмийн дагуу ажиллах үүрэгтэй юм. Тус зөвлөл 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

МСНЭ-ИЙН АЖЛЫН АЛБА

МСНЭ-ийн Ажлын алба нь МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд МСНЭ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулах, ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Мэргэжлийн төв, салбар зөвлөлүүдийн ажиллах боломжийг бүрдүүлэх, өдөр тутмын ажлын чиг үүргээр хангаж ажиллах үүрэгтэй. Ажлын алба нь Удирдах зөвлөл, Бага хурлын хуралдааныг зохион байгуулах, түүнээс гарах бодлого шийдвэрүүдийг гишүүд болон мэргэжлийн төвүүдэд хүргэх, гишүүдийн мэргэжлийн эрх ашигтай холбоотой аливаа асуудлыг хүлээн авч холбогдох албан тушаалтан, байгууллагуудаар шийдвэрлүүлэх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байна. МСНЭ-ийн Ажлын алба нь Гадаад харилцаа, төсөл, хамтын ажиллагаа зэрэг бүхий л үйл ажиллагааг хамааран ажиллаж байна.

МСНЭ-ИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

МСНЭ нь 21 аймаг, хоёр хотод нийт 23 салбар зөвлөлтэй. Анхан шатны салбар зөвлөл нь орон  нутаг дэвсгэрийн зарчмаар, нийслэлд хэвлэл мэдээллийн байгууллага түшиглэн МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Салбар, зөвлөл нь Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн төвүүд, Ажлын албаны бодлого, шийдвэр, үйл ажиллагааг орон нутагт, хилийн чанадад сурталчлах, хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлыг хариуцдаг. Удирдах зөвлөлийн саналаар хилийн чанадад салбар зөвлөл байгуулах боломжтой.

ТҮҮХЭН ТОВЧООН

1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар  Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Монголын Сэтгүүлчдийн Холбоо байгуулагдаж,  даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг томилогджээ.  Монголын  сэтгүүлчдийн Анхдугаар Их хурал 1963 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдав. 1970 оны үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио  телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчдийг  эгнээндээ нэгтгэсэн  30  гаруй салбартай болов. Монголын сэтгүүлчдийн II Их хурал 1970 онд, III Их хурал 1976 оны 12 дугаар сарын 7-нд  МҮЭ-ийн Соёлын төв ордонд болжээ.

Монголын  сэтгүүлчдийн байгууллага нь  1992 онд  Монголын Сэтгүүлчдийн Холбоо (МСХ),  Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл  (МЧАСЭ) гэсэн хоёр байгууллага болон салж тус тусдаа үйл ажиллагаа явуулав. 2002.04.02-ны өдөр Монголын сэтгүүлчдийн Холбоо, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл  тус тусдаа хуралдаж, өөр өөрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Мөн энэ өдөр уг хоёр байгууллагын нэгдсэн Их хурал болж, МСХ, МЧАСЭ хоёрыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн, нэгдсэн байгууллага  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэж нэрлэхээр тогтож, Ерөнхийлөгчөөр “Их Монгол” дээд сургуулийн захирал С.Батмөнхийг сонгож байжээ.

ҮЕ, ҮЕИЙН УДИРДЛАГУУД

  • 1951-1953 онд Монголын Сэтгүүлчдийн Холбооны дарга О.Пунцаг
  • 1953-1957 онд МСХ-ны дарга Ж.Зундуй
  • 1957-1962 онд МСХ-ны дарга Г.Дэлэг
  • 1962-1963 онд МСХ-ны дарга Г.Очирбат
  • 1963-1984 онд МСХ-ны дарга Ц.Намсрай
  • 1984-1990 онд МСХ-ны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ, доктор, профессор Л.Түдэв
  • 1990-1993 онд МСХ-ны дарга Ц.Мөнхжаргал
  • 1993-1996 онд МСХ-ны Ерөнхийлөгч С.Цэрэндорж
  • 1996-2002 онд МСХ-ны Ерөнхийлөгч Ц.Бат-Орших
  • 2002 онд МСХ, МЧАСЭ нэгдэж МСНЭ байгуулагдахад анхны Ерөнхийлөгч С.Батмөнх, МСНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ц.Дашдондов
  • 2002-2006 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав
  • 2006-2009 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Сарангэрэл
  • 2009-2011 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Т.Баасансүрэн
  • 2011-2014 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид
  • 2011-2014 онд МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сумъяа
  • 2014-2018 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид
  • 2014-2018 онд МСНЭ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Алтанцэцэг
  • 2018-2020 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр
  • 2020-2022 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа
  • 2018-2022 онд МСНЭ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Э.Болортулга
  • 2022 оноос МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Ө.Отгонбаатар
  • 2023 оноос МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр



Удирдах зөвлөлийн гишүүд

Өлзийбаяр Отгонбаатар

Ерөнхийлөгч

Баяраа Ууганбаяр

Гүйцэтгэх захирал бөгөөд ЕНБД

Загдсүрэн Боргилмаа

Хууль, эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч

Гүндсамбуу Ариунчулуун

Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч

Жамъяансүрэн Батбаатар

Сургалт, судалгаа хариуцсан дэд

Батмөнх Нямдорж

Сонин, сэтгүүл хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Чогсом Бат-Оргил

ТВ хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Цэрэндорж Мөнхбаатар

Сайт хариуцсан дэд Ерөнхийлөгч

Цэдэвсүрэн Ариунаа

Радио хариуцсан дэд Ерөнхийлөгч

Дамдинсүрэн Батчимэг

Орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч

Дамдинсүрэн Отгонжаргал

УЗ-ийн гишүүн

Жигжид Цэсэн

УЗ-ийн гишүүн

Эрдэнэбилэг Адьяасүрэн

УЗ-ийн гишүүн

Н Цэлмүүн

УЗ-ийн гишүүн

С Ган-Эрдэнэ

УЗ-ийн гишүүн

Сүхээ Амартүвшин

УЗ-ийн гишүүн

brsGpEgJOnao eTPplkwshYyR

Avirmed Khaliu

Damdinjamts Ariunbuyan

Баяртогтох Түвшин

Доржоо Батсайхан

Санжаа-Ойдов Энхжаргал

Гантөгс Ариунболд

Мягмар Батцэрэн

Чимэддорж Ганзориг

Жамбалдорж Булганаа

Догмид Жавхлан

Эрдэнэбат Үүрийнцолмон

Мааиуу Батбаяр

Маамуу Батбаяр

Лхам-Эрдэнэ Алтан-Эрдэнэ

Маамуу Батбаяр

Маамуу Батбаяр

Ганбаатар Нямбаяр

Ганбаатар Нямбаяр

Гантөмөр Бямбалхагва

Бат-Ирээдүй Оюунжаргал



Бага хурлын гишүүд

Р Гандиймаа

Бага хурлын гишүүн

н Долгорсүрэн

Бага хурлын гишүүн

н Энхцэцэг

Бага хурлын гишүүн

Баярсайхан Баяртулга

Бага хурлын гишүүн

н Баттуул

Бага хурлын гишүүн

н Алтанчимэг

Бага хурлын гишүүн

н Өлзийбадрах

Бага хурлын гишүүн

н Эрдэнэчимэг

Бага хурлын гишүүн

н Цэлмүүн

Бага хурлын гишүүн

н Уянга

Бага хурлын гишүүн

Ганболд Гарьдмагнай

Бага хурлын гишүүн

н Цогт-Эрдэнэ

Бага хурлын гишүүн

н Хаш-Эрдэнэ

Бага хурлын гишүүн

н Бат-Орших

Бага хурлын гишүүн

Эрдэнэчимэг Дагиймаа

Бага хурлын гишүүн

н Батхүү

Бага хурлын гишүүн

Батсуурь Түвшинтөгс

Бага хурлын гишүүн

н Гантогоо

Бага хурлын гишүүн

Барамсай Чадраабал

Бага хурлын гишүүн

Л Цэрэнжаргал

Бага хурлын гишүүн

Дашбалбар Мөнгөндалай

Бага хурлын гишүүн

н Зулькафиль

Бага хурлын гишүүн

н Одмандах

Бага хурлын гишүүн

Товуу Батзориг

Бага хурлын гишүүн

Равдан Оюунцэцэг

Бага хурлын гишүүн

н Хүрэлбаатар

Бага хурлын гишүүн

Лхагвасүрэн Ариун

Бага хурлын гишүүн

н Ганчимэг

Бага хурлын гишүүн

н Чимэддорж

Бага хурлын гишүүн

н Эрдэнэбулган

Бага хурлын гишүүн

Сагадайн Ган-Эрдэнэ

Бага хурлын гишүүн

н Дэлгэрмаа

Бага хурлын гишүүн

н Мөнгөнтуяа

Бага хурлын гишүүн

н Отгонбаатар

Бага хурлын гишүүн

н Дэлгэрмаа

Бага хурлын гишүүн

Пүрэвсүрэн Энхжаргал

Бага хурлын гишүүн

Ядамдорж Баярбаатар

Бага хурлын гишүүн

н Солонго

Бага хурлын гишүүн

Борхондой Индра

Бага хурлын гишүүн

Номинхүү Ариунтуяа

Бага хурлын гишүүн

Цэрэндорж Батбаатар

Бага хурлын гишүүн

н Цоожчулуунцэцэг

Бага хурлын гишүүн

Эрдэнэбилэг Болортулга

Бага хурлын гишүүн

Хаарайн Доржпалам

Бага хурлын гишүүн

Ичинхорлоо Цэвэлмаа

Бага хурлын гишүүн

Цэдэвсүрэн Сарантуяа

Бага хурлын гишүүн



Хяналтын зөвлөлийн гишүүд

н Алтанцэцэг

Хяналтын зөвлөлийн гишүүн

Хүрэлбаатар Батхишиг

Хяналтын зөвлөлийн гишүүн

н Ариунболд

Хяналтын зөвлөлийн гишүүн

н Энхтуяа

Хяналтын зөвлөлийн гишүүн

н Мөнхбаяр

Хяналтын зөвлөлийн гишүүн

н Цээгий

Хяналтын зөвлөлийн гишүүн

н Саранчимэг

Хяналтын зөвлөлийн гишүүн



Салбар зөвлөлүүд

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Баянхонгор
  • Булган
  • Говь-Алтай
  • Говьсүмбэр
  • Дархан-Уул
  • Дорноговь
  • Дорнод
  • Дундговь
  • Завхан
  • Орхон
  • Өвөрхангай
  • Өмнөговь
  • Сүхбаатар
  • Сэлэнгэ
  • Төв
  • Увс
  • Ховд
  • Хөвсгөл
  • Хэнтий

Цагийн хуваарь

Даваа - Баасан
10:00 - 17:00

Бямба - Ням
Амарна

Холбооны байршил

Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж-101 Pro one оффис #503 тоот

Утсаар холбогдох

(976) 11-330948
(976) 9111-8403