Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус, үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага юм.
Тус байгууллага нь гишүүдийнхээ мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдгээрийн мэргэжил, мэдлэгийг чадавхижуулан хөгжүүлэх, санхүүгийн чадамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг нь тал бүрээр хөгжүүлэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамруулахыг үйл ажиллагааны зорилгоо болгон ажиллаж байна.
ДэлгэрэнгүйМонголд үйл ажиллагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түүнд ажиллаж буй сэтгүүлч, зураглаач, найруулагч болон бусад мэргэжлийн ажилтнууд МСНЭ-ийн гишүүн бөгөөд нийт 4500 гаруй гишүүнтэй
ДэлгэрэнгүйЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
НИЙТ ГИШҮҮД
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
САЛБАР ЗӨВЛӨЛҮҮД
МСНЭ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн нэгж нь ажлын алба байх бөгөөд ажлын алба нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явууддаг
Сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүйн гэх мэт мэдлэг олгох сургалтыг бүс нутагт хуваан тогтмол зохион байгуулж байна.
Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гарсан мэдэгдэл, шаардлагыг тухай бүрт нь цахим хуудсаараа дамжуулан нийт гишүүддээ түгээнэ.
МСНЭ-ийн их болон бага хурлаас гарч буй тушаал шийдвэрийг энэхүү хуудсаараа дамжуулан тухай бүрт нь нийт гишүүддэээ танилцуулах зорилготой болно.
Сэтггүүлчдийг албан ажлаа гйүцэтгэж байхад нь заналхийлэх, биед нь халдах, түгээсэн мэдээллийг яллах, хянах зэрэг үйлдлийг МСНЭ-ээс эрс эсэргүүцэх болно. Түүнчлэн хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг тусгав.
МСНЭ-ээс гарч буй мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааны зар холбогдох агуулга бүхий контентыг тогтмол түгээж ажиллана.