Ажлын алба

Ажлын албаны танилцуулга

МСНЭ-ийн Ажлын алба нь МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд МСНЭ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулах, ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Мэргэжлийн төв, салбар зөвлөлүүдийн ажиллах боломжийг бүрдүүлэх, өдөр тутмын ажлын чиг үүргээр хангаж ажиллах үүрэгтэй.

Ажлын алба нь Удирдах зөвлөл, Бага хурлын хуралдааныг зохион байгуулах, түүнээс гарах бодлого шийдвэрүүдийг гишүүд болон мэргэжлийн төвүүдэд хүргэх, гишүүдийн мэргэжлийн эрх ашигтай холбоотой аливаа асуудлыг хүлээн авч холбогдох албан тушаалтан, байгууллагуудаар шийдвэрлүүлэх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байна. МСНЭ-ийн Ажлын алба нь Гадаад харилцаа, төсөл, хамтын ажиллагаа зэрэг бүхий л үйл ажиллагааг хамааран ажиллаж байна.



Ажлын албаны үйл ажиллагаа

МСНЭ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн нэгж нь ажлын алба байх бөгөөд ажлын алба нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явууддаг

Сургалт, судалгаа

Сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүйн гэх мэт мэдлэг олгох сургалтыг бүс нутагт хуваан тогтмол зохион байгуулж байна.

Мэдэгдэл, шаардлага

Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гарсан мэдэгдэл, шаардлагыг тухай бүрт нь цахим хуудсаараа дамжуулан нийт гишүүддээ түгээнэ.

Тушаал, шийдвэр

МСНЭ-ийн их болон бага хурлаас гарч буй тушаал шийдвэрийг энэхүү хуудсаараа дамжуулан тухай бүрт нь нийт гишүүддэээ танилцуулах зорилготой болно.

Хууль, эрхзүйн зөвлөгөө

Сэтггүүлчдийг албан ажлаа гйүцэтгэж байхад нь заналхийлэх, биед нь халдах, түгээсэн мэдээллийг яллах, хянах зэрэг үйлдлийг МСНЭ-ээс эрс эсэргүүцэх болно. Түүнчлэн хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг тусгав.

Мэдээ, мэдээлэл

МСНЭ-ээс гарч буй мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааны зар холбогдох агуулга бүхий контентыг тогтмол түгээж ажиллана.

Цагийн хуваарь

Даваа - Баасан
10:00 - 17:00

Бямба - Ням
Амарна

Холбооны байршил

Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж-101 Pro one оффис #503 тоот

Утсаар холбогдох

(976) 11-330948
(976) 9111-8403