ЭМГЭНЭЛ

1942-2022

Бид бүхний ачлал энэрлийн дээд, сүслэн залбирах шүтээн, хамгаас хайрт ээж, халамжит эмээ, эрхэм дотны эгч Тасран овогт Балдангийн Навчаа нь 2022 оны 9 дүгээр сарын 22 өдөр буюу билгийн тооллын намрын тэргүүн сарын шинийн 27 –ний өдөр тэнгэрт дэвшин, орчлон мөнх бус худгийг үзүүлж биднийгээ орхилоо.

Балдангийн Навчаа нь 1942 онд Увс аймгийн Цагаан хайрхан суманд мэндэлжээ. 1950 онд Улаанбаатар хотын 1 дүгээр сургуульд элсэн суралцаж 1960 онд Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн. Улмаар 1960 онд МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн анхны оюутны нэг болж элсэн суралцсан бөгөөд 1964 онд дотоодод бэлтгэсэн анхны сэтгүүлчийн нэг болон сургуулиа төгсөж “Залуучуудын үнэн” сониноос ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Тэрээр “Залуучуудын үнэн” сонинд тасралтгүй 28 жил ажилласан юм. 1992-1997 онд Засгийн газрын мэдээ сонинд ажиллаж байгаад 1997 онд гавьяаны амралтаа авч байлаа.

Балдангийн Навчаа нь сэтгүүл зүйн салбарт тасралтгүй 33 жил ажиллахдаа сурвалжлагч, мэргэшсэн сэтгүүлч, редактораар ажиллаж байлаа. Түүний хувьд сэтгүүл зүйн салбарт ажиллахдаа мэргэжилдээ эзэн болж, хөдөлмөрч, хичээнгүй, байнга шинийг эрэлхийлэгч, хариуцлагатай, хамт олныхоо итгэлийг хүлээсэн нэгэн байлаа.

Балдангийн Навчаа нь үр хүүхэд, ач зээ, найз нөхөд, төрөл төрөгсдийнхөө замыг гэрэлтүүлэгч, зам мөрийг тэгшлэгч, амьд бурхан нь байлаа. Ханийнхаа түшиг тулгуур, алдар гавьяаны далд эзэн нь байлаа.

Таны минь эгэл даруу дүр төрх, сэтгэл татам инээмсэглэл, бусдыг хайрлан энхрийлэх сэтгэл, халамжлан тэтгэх нөмөр нөөлөг, хүнлэг сайхан сэтгэл, хөдөлмөрч хичээнгүй, хариуцлагатай зан чанар тань бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдах болно.

Хайрт үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, найз нөхөд

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар

МСНЭ-ийн Удирдах зөвлөл

МСНЭ-ийн ажлын алба