МСНЭ-ийн IV Бага хурал боллоо
МСНЭ-ийн IV Бага хурал өнөөдөр /2022.06.06/-ны өдөр боллоо. Хурлын даргаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар МСНЭ-ийн сургалт судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ж.Батбаатар сонгогдон ажиллаа. Тус хурлаар МСНЭ-ийн 2018-2022 оны үйл ажиллагааны тайланг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа танилцуулав. Мөн МСНЭ-ийн ээлжит XVIII хурлыг товлон хуралдуулах тухай хэлэлцэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Лхагва гарагт зохион байгуулахаар боллоо.
Их хурлын төлөөлөгч сонгох журмыг Их хурал зохион байгуулах ажлын хэсгээс боловсруулж МСНЭ-ийн удирдах зөвлөл баталснаар жич гишүүддээ зарлана.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ажлын алба
2022.06.06