"Хойд бүсийн салбар зөвлөл"-ийн гишүүдийн уулзалт, сургалтыг амжилттай зохион байгууллаа
МСНЭ-ийн "Хойд бүсийн салбар зөвлөл"-ийн гишүүдийн уулзалт, сургалтыг энэ оны 2 дугаар сарын 29-с 3 дугаар сарын 3 өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.
МСНЭ-ийн хойд бүс болох Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын сургалт, уулзалт Мөрөн хотноо болж өнгөрлөө. Тус уулзалтыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, ИТХ хамтран зохион байгуулав. МСНЭ-ийн 60 орчим гишүүн тус сургалтад оролцлоо. Уг уулзалт, сургалтаар МСНЭ-ийн 2023 оны ажлын тайлан, 2024 оны ажлын төлөвлөгөө, орон нутгийн хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудал, нөөц боломжуудаа хэлэлцэн зөвлөлдөх юм.