Монгол-Хятадын сэтгүүлчдийн 15-р форум
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 15-р форумыг 2024 оны 8 дугаар сард хийхээр тогтлоо.
МСНЭ болон Бүх хятадын сэтгүүлчдийн холбоо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд явагддаг ажлуудын талаар зөвлөлдөхөөр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр нар Хөх хотод ажиллаж байна. 2024 оны 2 дугаар сарын 22 өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөлтэй албан уулзалт хийв. Уулзалтаар Монгол-Хятадын сэтгүүлчдийн 15-р форум, хамтарсан сурвалжилга зэрэг ажлыг харилцан ярилцлаа. Монгол-Хятадын сэтгүүлчдийн форумыг 2024 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Мөн хоёр улсын сэтгүүлчид харилцан сурвалжилга бэлтгэх, хамтран ажиллах талаар өргөн хүрээнд ярилцлаа.