МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Бүгд Найрамдах Чех Улсын Элчин Сайд Иржи Бродскийтэй 4 дүгээр сарын 5-ны өдөр албан уулзалт хийлээ. Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын тухай хамгийн сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээлэл өгч, МСНЭ-ийн 105 жилийн ойн бүтээлч үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр тал хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.