СОНГУУЛИЙН ҮЕИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ СЭДВЭЭР СУРГАЛТ БОЛЛОО
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн санаачилгаар “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулах сургалтыг Монголын Хуульчдын холбооны дэмжлэгтэйгээр Сэтгүүлчдийн эрх зүйн боловсролд зориулсан “УИХ-ын сонгуулийн тухай хууль” сэдэвт сургалтыг 2024 оны 1 дүгээр сарын 31 өдөр зохион байгууллаа.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр сургалтын нээж үг хэлэв. МСНЭ-ээс 2024 оны Ёс зүйг эрхэмлэх жил” болгон зарлаж буй. Энэ хүрээнд бид Олон улсын сэтгүүлчдийн холбооны ёс зүйн зарчмыг мөрдөж, хууль эрх зүйн мэдлэгтэйгээр асуудалд хандах цаг болжээ. Иймээс эрх зүйн боловсрол, мэдлэг олгох цуврал сургалтыг 2024 онд зохион байгуулна. Эхний сургалт нь өнөөдрийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг танилцуулах сургалт болж байгаа гэдгийг онцлон тэмдэглэв.
Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа “Сонгууль ба сэтгүүлчийн эрх үүрэг” сэдвээр хичээл оров. Тус хичээлээр сонгуулийн үед сэтгүүлчид хуулийн алдаа гаргахгүйгээр хэрхэн ажиллах боломжтой талаар танилцууллаа. Сонгуулийн хуулийг таниулах хүрээнд иргэдийн мэдэх эрхийг чухалчлах. Сонгогчийн боловсролд анхаарсан контент бүтээх зэрэгт мэргэжлийн хуульчийн зөвлөгөөг өглөө.
Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, сургагч багш, О.Бат-Эрдэнэ “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ба онцлог зохицуулалт” сэдвээр хичээл оров. Тус хичээлээр Сонгуулийн хуулийн хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгааг хэрхэн зохицуулж өгсөн. Он цаг дарааллын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Монголын Хуульчдын холбооны гишүүн, судлаач багш Г.Оюунболд “Сонгуультай холбоотой гэмт, хэрэг зөрчлийн эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал сэдвээр хичээл орлоо. Тус сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын зүгээс алдаа гаргасан нөхцөлд эрүү болон зөрчлийн хуулиар ямар хариуцлага хүлээх. Өмнөх сонгуулиар гарч байсан жишээг тайлбарлан зөвлөгөө мэдээллийг өглөө.
Сургалтыг хааж Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга Ш.Жолбарс үг хэлэв. Тэрбээр Монголын хуульчдын холбоо нь 7200 гишүүнтэй. МСНЭ-тэй хамтран эрх зүйн боловсрол олгох цуврал сургалтыг зохион байгуулна. Тус холбоонд мэргэшсэн сургагч багш нар байдаг. Эдгээр сургагч багш нараар дамжуулан хичээл орно гэдгээ онцлон хэллээ.
2024 оны 6 дугаар сарын 28 өдөр Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт болно. Энэ болтол хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах, ямар хууль, дүрэм журмыг мөрдөх талаар нэгдсэн ойлголт авах нь сургалтын ач холбогдол оршиж байлаа. Өнөөдрийн сургалтад Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн 53 гишүүн хамрагдав.