МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЭ Э.ДАГИЙМАА, Л.НИНЖЖАМЦ,З.БОРГИЛМАА ӨГЛӨӨ
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал 2026 оны 06 дугаар сарын 21 өдөр хуралдах гэж байна. Уг хурлаар МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх Ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, бага хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаж, Шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг сонгох юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ сэтгүүлч Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нь 2026 оны 06 дугаар сарын 17 өдөр МСНЭ-ийн ажлын албанд ирүүллээ.
МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 07 өдрийн хурлаас баталсан Их хурлын төлөөлөгч сонгох журмын 1.2; 2.1; 2.2; 2.3; 2.8; 2.9 заалтыг үндэслэн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг 2026 оны 06 дугаар сарын 17 өдрийн 18:00 цаг хүртэл МСНЭ-ийн ажлын албанд хүлээн авахаар заасны дагуу 2026 оны 06 дугаар сарын 17 өдрийн 18:00 цагаар тасалбар болгов.