"Эрт илрүүлэг-Үзлэг оношилгоо" уралдааны шагналтууд тодорлоо

“Эрт илрүүлэг-Үзлэг оношилгоо” уралдааныг хэвлэл ба цахим нийтлэл, видео буюу телевизийн бүтээл, радиогийн бүтээл, орон нутгийн бүтээл гэсэн төрлөөр зохион байгуулсан юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хэвлэл ба цахим нийтлэл төрлөөс тэргүүн байранд Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн "Амьдрал бэлэглэгч хөтөлбөр" нийтлэлээрээ оролцсон болно. Тус нийтлэл нь Монголын Үнэн сонины 2023 оны 9 сарын 8-ны №033 дугаарын 20 дугаар нүүрт хэвлэгдэхийн зэрэгцээ http://www.unenmedee.mn сайтад нийтлэгдсэн болно.Хэвлэл ба цахим нийтлэл төрөлд дэд байранд www.isee.mn сайтын сэтгүүлч Б.Батчимэг “Ээ дээ хүний амь амархан юм байна шүү, биеэ бодож эрт илрүүлэгт орж үзээрэй та нар минь” https://isee.mn/n/54517 нийтлэлээрээ оролцож шалгарав. Хэвлэл ба цахим нийтлэл төрлийн гуравдугаар байранд Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга “Малчдыг эрүүлжүүлэх мастер довтолгоо” https://www.zms.mn/a/95273 нийтлэлээрээ шалгарлаа.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг байр эзэлсэн дарааллыг доороос харна уу.

Тэргүүн байр
Хэвлэл ба цахим нийтлэл төрөлд -С.Юмсүрэн - Монголын үнэн сонины сэтгүүлч
Видео буюу телевизийн бүтээл төрөлд -Малчин телевиз - “Эрүүл мэнд-Эрт илрүүлэг мэдээний булан”
Радиогийн бүтээл төрөлд- Гэр бүлийн радио – Эрт илрүүлэг хамтын цуврал бүтээл
Орон нутгийн бүтээл төрөлд- Г.Хашбаатар – Орхон аймаг “Шинэ мэдээ” сонины сэтгүүлч

Дэд байр
Хэвлэл ба цахим нийтлэл төрөлд - Б.Батчимэг – www.isee.mn сайтын сэтгүүлч
Видео буюу телевизийн бүтээл төрөлд - Б.Соёл-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ – Орхон аймгийн NBhd телевиз
Радиогийн бүтээл төрөлд - Д.Мөнхзул – Монголын радиогийн сэтгүүлч
Орон нутгийн бүтээл төрөлд - Т.Болдбаатар- Говьсүмбэр аймаг, сэтгүүлч

Гуравдугаар байр

Хэвлэл ба цахим нийтлэл төрөлд - Б.Уянга – Зууны мэдээ сонины сэтгүүлч

Видео болон телевизийн бүтээл төрөлд - Б.Хонгорзул – www.dobu.mn сайтын сэтгүүлч

Радиогийн бүтээл төрөлд - Ж.Дэлгэрмаа – Говь-Алтай аймаг дахь Монголын радиогийн сэтгүүлч

Орон нутгийн бүтээл төрөлд - Х.Нямжаргал – “Хөвсгөл эрх чөлөө” сонины сэтгүүлч

 

Тусгай байр ( хамгийн олон бүтээл ирүүлсэн төрөлд )

Чөлөөт сэтгүүлч Б.Уянга нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран анимэйшн төрлийн цуврал бүтээлээрээ оролцсон бөгөөд orkhonnews.mn фэйсбүүк фэйж хуудас болон бусад сайтуудад байршуулан олон нийтэд хүргэсэн бүтээлүүдээрээ шалгарав.

Б.Наранчимэг www.turleg.mn сайтын сэтгүүлч нь Эрт илрүүлэг-Үзлэг оношилгоо уралдаанд цуврал нийтлэл бичиж ирүүлсэн бөгөөд асуудлыг хөндөн гаргасан олон бүтээлээр оролцсон тул тусгай байранд шалгарлаа.